5.0 (2) Үйлчилгээний үнэлгээ
0.0 (0) QR код үнэлгээ
1.2 (110) Хэлтсийн үнэлгээ
НЭВТРЭХ
 Албан ёсны вэб хуудас үзэх

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗАР

 

 

Тус хэлтэс нь Говьсүмбэр аймгийн Сvмбэр суманд 1984 оны 7-р сарын
01-ний өдрөөс Хөдөлмөр нийгэм хангамжийн байцаагчийн орон тоотойгоор vйл ажиллагаа явуулж эхэлжээ. 1991-1993 онуудад Чойр хотын Хөдөлмөр Нийгмийн хангамжийн хэлтэс нэртэйгээр, Говьсvмбэр аймгийн Засаг даргын 1994 оны 08-р сарын 22-ны өдрийн А/01 захирамжаар Нийгмийн даатгалын хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын шинэчилсэн хууль батлагдсанаар Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газар болон зохион байгуулагдан нийгмийн даатгалын шинэчилсэн хууль, тогтоомжийг ард иргэдэд сурталчлан таниулах, биелэлтийг зохион байгуулах хэрэгжилтэд хяналт тавих, ажил олгогч, даатгуулагчдыг даатгалд хамруулах, шимтгэлийн орлогыг бүрдүүлж, сангуудын орлого, зарлагын гүйцэтгэлийг хангуулах, даатгалын сангаас иргэд, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох зэрэг нийгмийн даатгалын байгууллагын бүх төрлийн мэргэжлийн үйлчилгээг ажил олгогч, даатгуулагч нарт үзүүлж ирлээ.  

            Анх 1995 онд 109 ажил олгогч, 3185 даатгуулагч, 1485 тэтгэвэр тэтгэмж, авагчидтай 

756.0 сая төгрөгийн санг бvрдvvлж , 520 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэндийн зардлыг олгож ирсэн бол өнөөдөр нийгмийн даатгалын санд 240 ажил олгогчийн 7000 даатгуулагчийн 25 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, жил бүр орлогын төлөвлөгөөг 100-106 хувиар биелүүлэн 2793 тэтгэвэр авагчдад 20 тэрбум төгрөгийн тэтгэвэр, 2500 гаруй тэтгэмж авагчдад 2.5 тэрбум төгрөгийн нийт 6000-аад даатгуулагчид 30 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг олгож нийгмийн даатгалын сангийн цар хүрээг жил өсгөн нэмэгдүүлэн ажиллаж ирсэн байна. 

 Тус хэлтсийн даргаар 1991-1994 онд Ж.Чимэдсүрэн, 1994-1995 онд Д.Амарсайхан, 1995-2000 онд Т.Мэндбаяр, 2000 онд Д.Гансүх, 2000-2004 онд Н.Ягаан, 2004-2009 онд Б.Аюушжав, 2009-2012 онд Д.Гансүх, 2012-2016 онд Т.Баясгалан, 2017-2022 онд Б.Аюушжав,   2022-2023 онд  Г.Гүррагчаа  нар тус тус ажиллаж байсан ба 2023 оноос  өнөөдрийг хүртэл О.Байгальсайхан ажиллаж байна. 

Сүмбэр сумын анхны байцаагчаар ажиллаж байсан П.Баярсайхан, байцаагчаар Л.Сумъяа,  Ч.Наранцэцэг, Ц.Түмэнбэлэг, Д.Янжинлхам, эмч С.Заяа, ажилтан Ө.Дэлгэр, Д.Жамсран, Ч.Хатантөмөр нарын ахмадууд болон үе үеийн ажиллаж байсан ажилтнуудаараа үргэлж бахархаж байдаг. 

Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газар нь 2 хэлтэс, 19  ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Газрын даргаар О.Байгальсайхан, Захиргаа, хяналт, санхүүгийн хэлтсийн даргаар Б.Аюушжав, Тэтгэвэр, тэтгэмжийн хэлтсийн дарга Ц.Бямбасүрэн, Сангийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхцэцэг, Шивээговь сумын байцаагч Э.Сарантуяа, Тэтгэмжийн тогтоолт, олголтын байцаагч, мэргэжилтэн Ч.Ган-Эрдэнэ, Үйл ажиллагааны нягтлан бодогч Ч.Буянхишиг, Хүний нөөц, бичиг хэргийн ажилтан Б.Жавзан, Мэдээлэл технологи, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Оюун-Эрдэнэ, Харуул Г.Баттулга, Т.Чулуунбат, М.Баярхүү, Үйлчлэгч Н.Доржмаа нарын хичээл зүтгэлээр хэрэгжүүлэн ажиллаж байна. 

 

Өнөөг хүртэл Нийгмийн даатгалын байгууллагын 30 жилийн түүхийг бүтээлцсэн байгууллагын үе үеийн дарга удирдлагууд болон байцаагч, ажилтан, ахмад настнууддаа ажлын амжилт, эрүүл энх, саруул сайхан, тэгш дүүрэн байхыг ерөөж, талархал илэрхийлье.