БИДНИЙ ЗОРИЛТ БОЛ ЧАНАР

Өргөдөл гомдлыг M.Нацагмаа 91113920, №201 тоот өрөөнд байнга авч байна.

Санал асуулга

Та нийгмийн даатгалд даатгуулсан уу?

Даатгуулсан - 83.6%
Даатгуулаагүй - 10.9%
Даатгуулах шаардлаггүй - 2.9%
Шаардлагатай үед даатгуулна - 2.6%

Нийт авсан санал: 311
The voting for this poll has ended
img3
img4
img5

Автомат хариулагч

Тэтгэмжийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн төрөл

“Тэтгэмж” гэж хөдөлмөрийн чадвар түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.


Тэтгэмжийн даатгалын сангаас дараах 3 төрлийн тэтгэмж олгоно. Үүнд:

  1. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
  2. Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж
  3. Оршуулгын тэтгэмж

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх

  • Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3, түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн байх;
  • Даатгуулагч эх хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн бол./энэ тохиолдолд эхчүүдийг хөдөлмөрийн чадвар түр алдсан даатгуулагчидтай адилтган үзэж уг тэтгэмжийг олгоно гэсэн үг/


Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх

  • Даатгуулагч эх нь тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд төлсөн байх бөгөөд үүнээс сүүлийн 6 сарын шимтгэлийг тасралтгүй төлсөн байх,
  • Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх дээрх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол.

Оршуулгын тэтгэмж авах эрх

  • Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч нь ердийн өвчин, ахуйн өвчний улмаас нас барсан бол;
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр;
  • Нийгмийн даатгалын тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн нас барсан бол; /энэ тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж авч байгаад нас барсан иргэн нь өөрөө шимтгэл төлж, ажилласан нөхцөлд үүснэ гэж ойлгоно/


eruulmendshalgah

ajilsanjilshalgah

Youtube

Холбоо барих