БИДНИЙ ЗОРИЛТ БОЛ ЧАНАР

Өргөдөл гомдлыг M.Нацагмаа 91113920, №201 тоот өрөөнд байнга авч байна.

Санал асуулга

Та нийгмийн даатгалд даатгуулсан уу?

Даатгуулсан - 83.6%
Даатгуулаагүй - 10.9%
Даатгуулах шаардлаггүй - 2.9%
Шаардлагатай үед даатгуулна - 2.6%

Нийт авсан санал: 311
The voting for this poll has ended
img3
img4
img5

Автомат хариулагч

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Нийгмийн даатгал гэж юу вэ?
Нийгмийн даатгал гэж даатгалын сан бүрдүүлж, уг сангаас даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болоход өөрт нь, даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нь тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгч эрсдлээс хамгаалах арга хэмжээг хэлнэ.

Даатгуулагч гэж хэн бэ?

Нийгмийн даатгалын санд шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг хэлнэ.

Нийгмийн даатгалын шимтгэл гэж юу вэ?
Нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ.

Тэтгэвэр гэж юу вэ?
Даатгуулагчийг өндөр наслахад нь насан туршид нь, тахир дутуу болоход нь хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд /хүүхэд 16 нас, сургуульд суралцаж байгаа бол 19 нас хуртэл/-ийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Тэтгэмж гэж юу вэ?

Даатгуулагчид хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэслэх, амаржих, нас барах тохиолдолд нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Төлбөр гэж юу вэ?
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 буюу түүнээс дээш хувиар алдсан даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нөхөн олгох хиймэл эрхтний үнэ, рашаан сувиллын газрын үйлчилгээний хувьсах зардлыг хэлнэ

Хуримтлалын сан гэж юу вэ?
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө болон тэтгэврийн даатгалын шимтгэлиин нэрийн дансны орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нөөцөлсөн мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Нийгмийн даатгал хэдэн төрлөөс бүрдэх вэ?
Дараах 5 төрлөөс бүрдэнэ. Үүнд
 - Тэтгэвриин даатгал 
 - Тэтгэмжийн даатгал 
 - Эрүүл мэндийн даатгал 
 - Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал 
 - Ажилгүйдлийн даатгал 

Нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хурээний талаар та юу мэдэх вэ?

Нийгмийн даатгал нь заавал даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн ч хэлбэртэй байна.
Нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан заавал даатгуулна:
- Аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, 
- Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн 
- Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч 
- Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн 
- Тэтгэвэр авагч ажилгүйдлийн болон эруул мэндийн даатгалаас бусад төрлийн даатгалд даатгуулна. 

Ажил олгогч болон даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг ямар хувь хэмжээгээр төлөх вэ?
Ажил олгогч болон даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг дор дурдсан хувь хэмжээгээр төлнө.

Нийгмийн даатгалын төрөл

Ажил олгогчийн хөдөлмөрийн
хөлсний сан,түүнтэй адилтгах
орлогоос төлөх шимтгэлиин хувь хэмжээ /хувиар/

Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлиин хэмжээ /хувиар

Тэтгэвриин даатгал

7.0

7.0

Тэтгэмжийн даатгал

0.8

0.8

ҮОМҮӨ-ний даатгал

1.0,2.0,3.0

-

Ажилгүйдлийн даатгал

0.2

0.2

Эрүүл мэндийн даатгал

2.0

2.0

Бүгд

11.0, 12.0, 13.0

10.0

НД-ын сангаас ямар төрлийн тэтгэвэр тэтгэмж өгдөг вэ?

НД-ын сангаас дараахь тэтгэвэр тэтгэмжийг олгоно.
Үүнд:
 - Тэтгэвриин даатгалын сангаас:
 - Өндөр насны тэтгэвэр
 - Тахир дутуугийн тэтгэвэр
 - Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Тэтгэмжийн даатгалын сангаас:
 - Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
 - Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
 - Оршуулгын тэтгэмж

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас:
 - Тахир дутуугийн тэтгэвэр
 - Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
 - Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
 - Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр
 - Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл
 - Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг сувилах сувиллын газрын даатгуулагчийг сувилахад ногдох тусламж, үйлчилгээний хувьсах зардал
 - Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал

Ажилгуйдлийн даатгалын сангаас:
 - Ажилгүйдлийн тэтгэмж
 - Сургалтын зардал

Эрүүл мэндийн даатгалын сангаас:
Даатгуулагчид үзүүлэх амбулаторийн болон хэвтэн эмчлуулэх тусламж, үйлчилгээний зардал
Эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх зардал

Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам

• Ажил олгогч нь даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ тооцон суутгаж тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын санд шилжүүлнэ.
• Хуанлийн жилд 7 сараас доошгуй хугацаагаар улирлын чанартай ажил , үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгуулллагад гэрээгээр ажилладаг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд даатгуулсанд тооцно.

Ажил олгогч нь шимтгэл төлөх талаар ямар үүрэг хулээх вэ?

• Хөдөлмөрийн хөлсний сан, түүтэй адилтгах орлого болон түүнд ноогдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх
• Шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх
• Нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах
• Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бухий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх

Шимтгэл төлөх үүрэг яаж дуусгавар болох вэ?
Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно.
Генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчаар 10-аас доош жил алба хаасан бол уг хугацааны шимтгэлийг Засгийн газрын 2008 оны 26 дугаар тогтоолын дагуу улсын төсвөөс нийгмийн даатгалын санд нэг удаа телсөн тохиолдолд тухайн иргэний цэргийн албан хаагчаар ажилласныг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно.

eruulmendshalgah

ajilsanjilshalgah

Youtube

Холбоо барих