БИДНИЙ ЗОРИЛТ БОЛ ЧАНАР

Өргөдөл гомдлыг M.Нацагмаа 91113920, №201 тоот өрөөнд байнга авч байна.

Санал асуулга

Та нийгмийн даатгалд даатгуулсан уу?

Даатгуулсан - 83.6%
Даатгуулаагүй - 10.9%
Даатгуулах шаардлаггүй - 2.9%
Шаардлагатай үед даатгуулна - 2.6%

Нийт авсан санал: 311
The voting for this poll has ended
img3
img4
img5

Автомат хариулагч

Эрүүл мэндийн даатгал

Эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагч нь даатгагчид эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах, даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгө юм.

Эрүүл мэндийн даатгалын хэлбэр

  • Заавал - МУ-ын бүх иргэн ИЭМДТХ-ийн дагуу заавал даатгалд даатгуулах үүрэгтэй
  • Сайн дурын - Гадаадын иргэн, харъяалалгүй хүн сайн дурын үндсэн дээр даатгуулж болно

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ

Даатгуулагчийн төрөл

2014 онд мөрдөх /Засгийн газрын 2011 оны 346 тогтоол/

Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан

Сарын ХХТАО-ын 4,0 хувь, үүнээс
ажил олгогч 2,0 хувь, 
ажилтан 2,0 хувь

Малчин, оюутан, хөдөлмөр эрхлээгүй иргэн

сард 670 төг, жилд 8040 төг

Бусад иргэн

сард 670 төг, жилд 8040 төг

Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг даатгуулагч

сард 670 төг, жилд 8040 төг

Гадаадын иргэн, харъяалалгүй хүн /сайн дурын үндсэн дээр даатгуулдаг/

сард  11520 төг, жилд 138240 төг

Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалт

Эрүүл мэндийн даатгалын сангаас дор дурдсан зардлыг санхүүжүүлнэ.Үүнд

1.

Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардал

2.

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмчийн жороор эмийн сангаас худалдан авах тохиолдолд үзүүлэх эмийн үнийн хөнгөлөлт

3.

Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааны зардал

4.

Салбар зөвлөлийн гишүүдийн ажлын оролцоог харгалзан олгох урамшууллын зардал

5.

Дараалсан 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын тусламж.үйлчилгээ аваагүй даатгуулагчийг нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулахтай холбогдсон зардал

6.

Болзошгүй эрсдэлийн нөөцөд үлдээсэн эрүүл мэндийн даатгалын сангийн 10 хувьтай тэнцэх хөрөнгө

7.

Эрүүл мэндийн даатгалын сангийн хэмнэгдсэн үлдэгдлийг хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, тэдгээрийн хүртээмж, хамралтыг нэмэгдүүлэхэд зарцуулах

8.

Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагад тусламж,үйлчилгээний чанар, үр дүнг харгалзан нэмэгдүүлж олгох санхүүжилтийн зардал

Даатгуулагчийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээ

Тусламж, үйлчилгээний төрөл

Улсын эмнэлэг

Хувийн эмнэлэг

1

Хэвтүүлэн эмчлэх

300000

175000

2

Өдрөөр эмчлэх

135000

 

3

Амбулаторийн үйлчилгээ

15000

 

4

Оношлогоо шинжилгээ

55000

 

5

Уламжлалт эмчилгээ

117000

117000

6

Нөхөн сэргээх үйлчилгээ

110000

110000

7

Хөнгөвчлөх үйлчилгээ

300000

175000

Жич: Даатгуулагч ЭМД сангаас жилдээ 1328000 төгрөгний тусламж үйлчилгээний зардал гаргуулах эрхтэй.


Урамшууллын тусламж үйлчилгээ

Тогтмол шимтгэлээ төлсөн сүүлийн 3 жил тусламж үйлчилгээний зардал гаргуулаагүй даатгуулагч 1 удаа бүрэн үзлэгт хамрагдах эрхтэй. 

Үзлэг:

  • Дотор
  • Мэдрэл
  • Нүд
  • Чих, хамар, хоолой
  • Эмэгтэйчүүд /18 ба түүнээс дээш нас/
  • Сүрьеэ

Шинжилгээ:

  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Биохими /АЛАТ, АСАТ, билирубин, АСЛО, ЦРБ, РФ, сахар/
  • Цуллаг эрхтний эхо
  • Түрүү булчирхайн эхо
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Тархины цахилгаан бичлэг
  • Нүдний уг дурандах
  • Флюрографийн зураг


eruulmendshalgah

ajilsanjilshalgah

Youtube

Холбоо барих