БИДНИЙ ЗОРИЛТ БОЛ ЧАНАР

Өргөдөл гомдлыг M.Нацагмаа 91113920, №201 тоот өрөөнд байнга авч байна.

Санал асуулга

Та нийгмийн даатгалд даатгуулсан уу?

Даатгуулсан - 83.6%
Даатгуулаагүй - 10.9%
Даатгуулах шаардлаггүй - 2.9%
Шаардлагатай үед даатгуулна - 2.6%

Нийт авсан санал: 311
The voting for this poll has ended
img3
img4
img5

Автомат хариулагч

 

     Ажилгүйдлийн даатгал

Нийгмийн даатгалын 5 төрөл дотор ажилгүйдлийн даатгал нь нэлээд онцлог байр суурийг эзэлдэг.

Ажил олгогч нь даатгуулагчийг ямар нэгэн шалтгаанаар эрхэлж байсан ажил, албан тушаалаас нь чөлөөлснөөс тэрээр тодорхой хугацаагаар орлогогүй болж улмаар амьдралын баталгаа алдагдаж, эрсдэлд орох тохиолдол нэлээд гарч байна.

Ажилгүйдлийн даатгал нь энэхүү бий болсон эрсдлийг бууруулах, ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн даатгуулагчийн дараачийн ажилд орж орлоготой болох хүртэлх тодорхой хугацаанд уг сангаас амьдралын баталгааны эх үүсвэр болгон олгож буй мөнгөн хөрөнгө юм.

Иймээс даатгуулагч нь энэхүү сангаас ажилгүйдлийн тэтгэмжийг авч байх хугацаандаа дараачийн ажилд орох буюу хувиараа чөлөөт хөдөлмөр эрхэлж, амьдралын баталгааг хангах орлогын тодорхой эх уүсвэртэй болох асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж байх шаардлагатай.

Ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагчид дор дурдсан тэтгэмж, зардлыг олгоно.Үүнд:

  • Ажилгүйдлийн тэтгэмж;
  • Мэргэжил олгох, давтан сургалтанд хамруулахтай холбогдсон зардал.

Ажилгүйдлийн тэтгэмж авах эрх

  • Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажлаас чөлөөлсөн тухай тушаал шийдвэр гарснаас өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн байх;
  • Үүнээс сүүлийн 9 сард нь шимтгэлийг тасралтгүй төлсөн байна.

Тодруулга:

Даатгуулагч нь ажилгүйдлийн тэтгэмж авч дууссаны дараа дахин ажилд ороод тодорхой хугацаанд ажиллаад халагдсан тохиолдолд ажилд орсноос хойш ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаагаар төлсөн нөхцөлд л тэтгэмж авах эрх нь дахин үүснэ гэж ойлгоно.

Ажилгүйдлийн тэтгэмж бодох хувь хэмжээ

Тухайн даатгуулагчид олгох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ нь дараах 2 хүчин зүйлээс шууд хамааралтай байна.Үүнд: Тухайлбал:

  • Ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлж ажилласан нийт хугацаа;
  • Түүний ажпаас чөлөөлөгдөхын өмнөх 3 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дундаж хэмжээ


Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон хөдөлмөрийн хөлс, орлогыг үндэслэн Дор дурдсан хувь хэмжээгээр бодож олгоно.

Шимтгэл төлж ажилласан хугацаа (жилээр)

Тэтгэмж бодох хувь хэмжээ (хувиар)

1

5 хүртэл жил

45

2

5-10 хүртэл жил

50

3

10-15 хүртэл жил

60

4

15, түүнээс дээш жил

70

Ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт

    • Тэтгэмж тогтоолгох тухай өргөдөл

    • Нийгмийн даатгалын дэвтэр

    • Ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэр

    • Хөдөлмөрийн хэлтсийн тодорхойлолт

  • Иргэний үнэмлэх

 

eruulmendshalgah

ajilsanjilshalgah

Youtube

Холбоо барих