БИДНИЙ ЗОРИЛТ БОЛ ЧАНАР

Өргөдөл гомдлыг M.Нацагмаа 91113920, №201 тоот өрөөнд байнга авч байна.

Санал асуулга

Та нийгмийн даатгалд даатгуулсан уу?

Даатгуулсан - 83.6%
Даатгуулаагүй - 10.9%
Даатгуулах шаардлаггүй - 2.9%
Шаардлагатай үед даатгуулна - 2.6%

Нийт авсан санал: 311
The voting for this poll has ended
img3
img4
img5

Автомат хариулагч

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1994 оны 6 дугаар сарын 1З-ны өдөр

ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

              Энэ хуулийн зорилт нь Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч /энэ хуульд цаашид "цэргийн албан хаагч" гэх/ нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад  оршино. 

/Энэ зүйлд 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт орсон ба 2003 оны 6 дугаар сарын 20, 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар тус тус  өөрчлөлт орсон/

/Энэ зүйлд 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ зүйлд 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ зүйлд 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ зүйлд 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 2 дугаар зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомж

 Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 З дугаар зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн төрөл

 1. Цэргийн тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байна:

 1/ цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан тэтгэвэр /цаашид "цэргийн алба хаасны тэтгэвэр" гэх/;

/Энэ заалтад 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

/Энэ заалтад 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 2/ хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр;

/Энэ заалтад 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 3/ тэжээгчээ алдсаны тэтгэвэр.

 2. Цэргийн тэтгэмж дор дурдсан төрөлтэй байна:

 1/ хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж;

 2/ нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж;

/Энэ заалтад 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 3/ нэг удаагийн тэтгэмж;

4/жирэмсний болон амаржсаны тэтгэмж.

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

 4 дүгээр зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмж авах албан хаагч

1.Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй:

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 1/ зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч;

 2/ хилийн цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч;

3/ дотоодын цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч;

/Энэ заалтыг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 4/ тагнуулын байгууллагын генерал, офицер, ахлагч;

5/ цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч;

/Энэ заалтад 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт орсон ба 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 6/ дайчилгааны сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн.

7/ авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч.

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2003 оны 6 дугаар сарын 20, 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон/

/Энэ заалтад 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8/цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч.

/Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

 5 дугаар зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг санхүүжүүлэх эх үүсвэр

 Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөр санхүүжүүлнэ. Санхүүжилтийг нийгмийн даатгалын санд шилжүүлэх журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ зүйлд 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ зүйлд 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 6 дугаар зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаа

 1.Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно.

/Энэ зүйлд 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт орсон ба 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ зүйлд 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2.Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болно.

/Энэ хэсгийг 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.Цэргийн албан хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно.

/Энэ хэсгийг 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.Цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад ажилласан нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

/Энэ хэсгийг 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.Энэ зүйлийн 2, 3, 4-т заасан тохиолдолд цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын санд төлөх журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

7 дугаар зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох

 1.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсөнд дараахь цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг оруулан тооцно:

1/Төрийн албаны тухай хуулийн 28.2.3-т заасан цалин хөлс, болон бусад хууль тогтоомжийн дагуу олгогдох нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал;

2/цэргийн байгууллагаас цэргийн албан хаагчид олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого.

 2.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д, 5 хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан сарын тоонд тус тус хувааж тодорхойлно.

 3.Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан нэг удаагийн тэтгэмж олгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлно.

/Энэ хэсгийг 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.Цэргийн албан хаагчийн алба хааж байсан анги, салбарын холбогдох албан тушаалтан нь тухайн цэргийн албан хаагчийн цалин хөлсийг үнэн зөв тодорхойлох үүрэгтэй.

/Дээрх 7 дугаар зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Цэргийн алба хаасны тэтгэвэр

8 дугаар зүйл.Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх

 1.Цэргийн албан хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

 1/25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй;

 2/2О-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй;

 3/байлдааны нисдэг тэрэгний нисгэгчээр 2З-аас доошгүй жил цэргийн алба хаасан;

 4/байлдааны тийрэлтэт сөнөөгч онгоцны жинхэнэ нисгэгчээр 2О-оос доошгүй жил цэргийн алба хаасан.

 2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 1О-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн албан хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй:

 1/орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр;

 2/биеийн эрүүл мэндээр;

 3/цэргийн алба хаах нас хэтэрч.

/Энэ зүйлийг 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 9 дүгээр зүйл. Цэргийн алба хаасны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл

 1. Цэргийн алба хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин хөлсний 80 хувиар тогтооно.

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 2. Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлснөөс 1,5 хувиар бодож нэмэгдэл олгоно.

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 З. Цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна.

4. Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувиар өөрчлөн тогтооно.

/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

5. Энэ зүйлийн 4 дэх хэсгийн заалт 1995 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлж ажил, хөдөлмөр эрхэлсэн тэтгэвэр авагчид хамаарна.

/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хөдөлмөрийн чадвар алдсаны

/Энэ бүлгийн гарчигт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 10 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх

/Энэ зүйлийн гарчигт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 1. Дор дурдсан шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдсан цэргийн албан хаагч хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 1/байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, улсын хил, онц чухал объектыг хамгаалсны улмаас;

/Энэ заалтад 1999 оны 6 дугаар сарын 10, 2002 оны 5 дугаар сарын 17, 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар тус тус нэмэлт орсон ба 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ заалтад 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 2/ энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас бусад албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын улмаас:

 З/ албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдолгүй осол, тарилгын дараахь хүндрэл, ердийн өвчний улмаас.

/Энэ заалтад 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/.

 2. Цэргийн үүрэгтэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байхдаа, цэргийн жинхэнэ албанаас халагдсан байлдагч, түрүүч орон нутагтаа хүргэгдэх үед хөдөлмөрийн чадвар алдсан бол энэ хуульд заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 11 дүгээр зүйл. Хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоох

/Энэ зүйлийн гарчигт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 Цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.

/Энэ зүйлд 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 12 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хэмжээ

/Энэ зүйлийн гарчигт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 1. Энэ хуулийн 1О дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдсан цэргийн албан хаагч /байлдагч, түрүүчээс бусад/-нд тэдний сарын дундаж цалин хөлснөөс хөдөлмөрийн чадвараа 1О хүртэл хувиар алдсан бол 1О хувиар, 1О- аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар

бодож хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтооно.

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоосон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр дээр энэ хуулийн 1О дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдсан бол тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлсний 15 хувиар, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдсан бол 1О хувиар бодож тэтгэврийн нэмэгдэл олгоно.

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 З. Цэргийн албан хаагч /байлдагч, түрүүчээс бусад/энэ хуулийн 1О дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа алдаж хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол сарын дундаж цалин хөлсний 6О хувиар хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоож, 2О-иос илүү албан хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон сарын дундаж цалин хөлсний 1,5 хувиар тэтгэврийн нэмэгдэл олгоно. Хэрэв хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдсан бол сарын дундаж цалин

хөлсний 6О хувьд ногдох хэсгээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар бодож хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтооно.

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 4. Цэргийн жинхэнэ албаны байлдагч, түрүүч, түүнчлэн дайчилгааны сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн хөдөлмөрийн чадвар алдсан бол тэдэнд цэргийн албанд татагдахын өмнө авч байсан сарын дундаж цалин хөлснөөс,хэрэв ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй бол Засгийн газраас тогтоосон тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс энэ зүйлийн 1-З дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтооно.

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 5.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна.

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

 13 дугаар зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх

 1. Цэргийн албан хаагч, түүнчлэн дайчилгааны сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барахад түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй.

 2. Энэ хуульд заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг баримтлан тогтооно.

 14 дүгээр зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ

 1. Цэргийн албан хаагч /байлдагч, түрүүчээс бусад/энэ хуулийн 1О дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан шалтгаанаар нас барсан бол түүний авч байсан сарын дундаж цалин хөлснөөс дор дурдсан хувиар бодож тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооно:

 1/ хөдөлмөрийн чадваргүй З, түүнээс дээш хүнтэй бол 1ОО хувь;

 2/ хөдөлмөрийн чадваргүй 2 хүнтэй бол 75 хувь;

 3/ хөдөлмөрийн чадваргүй 1 хүнтэй бол 5О хувь.

 2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэвэр дээр энэ хуулийн 1О дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар нас барсан бол тэтгэвэр тогтоолгосон цалин хөлсний 15 хувиар, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар нас барсан бол 10 хувиар тус тус нэмэгдэл олгоно.

/Энэ хэсгийг 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 З. Цэргийн албан хаагч /байлдагч, түрүүчээс бусад/ энэ хуулийн 1О дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан шалтгаанаар нас барсан бол түүний авч байсан сарын дундаж цалин хөлсний 6О хувьд ногдох хэсгээс энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр бодож тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооно.

 4. Цэргийн жинхэнэ албаны байлдагч, түрүүч, дайчилгааны сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барсан бол цэргийн албанд татагдахын өмнө авч байсан сарын дундаж цалин хөлснөөс, хэрэв ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй бол Засгийн газраас тогтоосон тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс энэ зүйлийн 1-З дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр бодож тэтгэвэр тогтооно.

 5. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна.


ТАВДУГААР БҮЛЭГ
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж

/Энэ бүлгийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 15 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх

 1. Цэргийн албан хаагч өвчилсөн, осолд өртсөний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахад хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.

 2. Цэргийн албан хаагч эмэгтэй хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн бол хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.

 16 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацаа

 1. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл хөдөлмөрийн чадвар алдсан нь тогтоогдох хүртэлх хугацаанд олгоно.

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 2. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь 1З долоо хоногоос хэтрэхгүй байна. Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд 26 долоо хоногийн хугацаанд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгож болно.

 З. Цэргийн албан хаагч хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ 26 долоо хоногоос илүүгүй хугацаанд олгоно.

 4. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно.

 17 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээ

 1. Цэргийн албан хаагч энэ хуулийн 1О дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа түр алдвал түүний сүүлчийн бүтэн ажилласан 6 сарын цалин хөлсний сарын дундажтай тэнцүү хэмжээгээр хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгоно.

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 2. Цэргийн албан хаагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвар түр алдвал хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг түүний сүүлийн бүтэн ажилласан 4 сарын цалин хөлсний сарын дунджаас дор дурдсан хувь хэмжээгээр бодож олгоно:

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Алба хаасан нийт хугацаа /жилээр/

Тэтгэмж бодох хувь хэмжээ /хувиар/

5 хүртэл жил

5-14 жил 15, түүнээс дээш

50

60 80

171 дугаар зүйл. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх 1.Цэргийн албан хаагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эх хүүхдээ 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

3.Цэргийн албан хаагч эмэгтэй хууль тогтоомжид заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлсэн бол түүнд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд уг эхийн зөвхөн хоёр удаагийн төрөлт хамаарна.

/Дээрх 171 дугаар зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

172 дугаар зүйл. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацаа

1.Цэргийн албан хаагч эхэд сүүлийн 12 сард авсан цалин хөлсний дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд тэтгэмж олгоно.

2.Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.

/Дээрх 172 дугаар зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Нэг удаагийн тэтгэмж

 18 дугаар зүйл. Нэг удаагийн тэтгэмж авах тохиолдол

 1. Цэргийн албан хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно.

19 дүгээр зүйл.Нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ

1.Цэргийн албан хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 2О-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд З6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.

 2.Цэргийн албан хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.

3.Цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэнээс хойш үргэлжлүүлэн алба хааж байгаа офицер, ахлагчид өөрийн нь хүссэнээр цэргийн албанаас чөлөөлөгдөхөөс өмнө урьдчилан олгож болно.

4.Цэргийн албан хаагч, түүнчлэн дайчилгааны сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн энэ хуулийн 1О дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар амь насаа алдвал 10 жилийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар амь насаа алдвал 5 жилийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан шалтгаанаар амь насаа алдвал 3 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн албан хаагчийн сарын цалин хөлсний дунджаар, хэрэв байлдагч, түрүүч, цэргийн үүрэгтэн амь насаа алдсан бол ахлагчийн сарын цалин хөлсний дунджаар тооцож тэдний ар гэрт нэг удаа олгоно.

5.Алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-5 дахь заалтад заасан албан хаагчийн гэр бүлийн гишүүн /эхнэр, нөхөр/-ий аль нэг нь 3 сараас доошгүй хугацаагаар ажил эрхлээгүй байгаа бол Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг улиралд нэг удаа олгоно.

6.Цэргийн байгууллагад тасралтгүй 25-аас доошгүй жил ажилласан цэргийн албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлнэ.

7.Энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ зүйлийг 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/


ДОЛДУГААР БҮЛЭГ
Бусад заалт

 20 дугаар зүйл. Нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж

/Энэ зүйлийн гарчигт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 1. Цэргийн албан хаагч, түүнчлэн дайчилгааны сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барахад түүний оршуулгад зориулан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж олгоно.

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 2. Оршуулгын тэтгэмж Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 сарын нийлбэртэй тэнцүү байна.

/Энэ хэсгийг 2002 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 21 дүгээр зүйл. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох, олгох байгууллага

1. Цэргийн албан хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг тухайн тэтгэвэр авагчийн алба хааж байсан зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага буюу тэдгээрээс гэрээ байгуулсан этгээд эрхлэн гүйцэтгэнэ. 

/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2005 оны  5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсэгт 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 2. Цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны болон нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг тухайн анги, байгууллага нь олгоно.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22 дугаар зүйл. Цэргийн алба хаасан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох

 1. Генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчаар 1О-аас доош жил алба хаасан бол уг хугацааг тухайн иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно.

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ зүйлд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаагаар цэргийн алба хаасан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч өргөдлөө гаргасан нөхцөлд уг хугацаанд төлөгдсөн байвал зохих шимтгэлтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу нийгмийн даатгалын санд шилжүүлэн төлнө.

 23 дугаар зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

 Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд дор дурдсан хариуцлагыг шүүх хүлээлгэнэ:

/Энэ зүйлд 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 1/ хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэл зэргээр тэтгэвэр буюу тэтгэмжийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлж, иргэнийг 40000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 60000-100000 төгрөгөөр, байгууллагыг 200000–250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна:

/Энэ заалтад 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ заалтад 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 2/Цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацаа болон хөдөлмөрийн нөхцөлийг буруу тогтоосон албан тушаалтныг 60000 – 90000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ заалтад 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3/тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоогүй саатуулсан бол сарын тэтгэвэр, тэтгэмжийн дүнгээс саатуулсан хоног тутамд хугацаатай хадгаламжийн хүүгээр бодсон алдангийг аль буруутай байгууллагаар нөхөн төлүүлнэ.

/Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

 4/ хуульд заасан бусад хариуцлага.

/Энэ заалтын дугаарыг 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

 24 дүгээр зүйл. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоож олгохтой холбогдсон бусад харилцааг зохицуулах

 Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна.

 25 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

 Энэ хуулийг 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                

eruulmendshalgah

ajilsanjilshalgah

Youtube

Холбоо барих