БИДНИЙ ЗОРИЛТ БОЛ ЧАНАР

Өргөдөл гомдлыг M.Нацагмаа 91113920, №201 тоот өрөөнд байнга авч байна.

Санал асуулга

Та нийгмийн даатгалд даатгуулсан уу?

Даатгуулсан - 83.6%
Даатгуулаагүй - 10.9%
Даатгуулах шаардлаггүй - 2.9%
Шаардлагатай үед даатгуулна - 2.6%

Нийт авсан санал: 311
The voting for this poll has ended
img3
img4
img5

Автомат хариулагч

Нийгмийн даатгалын хэлтсийнажилтнуудын

                                                                2013 оны 10 дугаар сарын 21-ныөдрийн                
                                                                  
... тоот хурлаарбатлав.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН

ХЭЛТСИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

       1.1 Аймгийн Нийгмийн даатгалын байгууллагад МУ-ын хууль тогтоомж,төрзасгийн шийдвэрийг мөрдүүлж хэрэгжүүлэх, хэлтсийн жигд үйл ажиллагааг хангах,ажилтныг албан тушаалд томилох,албан тушаалаас түр ба бүр чөлөөлөх,халах,тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах,урамшуулах,мэргэшлийг дээшлүүлэх,давтан сургах,үйл ажиллагааны төлөвлөлт,тайлагнах, үнэлэх,мэдээлэх,түүнчлэн байгууллага иргэдтэй харилцах хөдөлмөрийн дэг журмыг тогтоох,түүнийг сахихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Хэлтсийн удирдлага,зохион байгуулалт.

     2.1 Хэлтсийн өдөр тумын үйл ажиллагааг Хэлтсийн дарга удирдана.

     2.2 Хэлтсийн даргын дэргэд хэлтсийн даргын зөвлөл ажиллах ба зөвлөл нь хэлтсийн даргын томилосон гишүүдээс бүрдэнэ. Даргын зөвлөл 5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд зөвлөлийн гишүүдийн олонхи оролцсоноор шийдвэр нь хүчин төгөлдөр болно.

Гурав. Хэлтсийн дотоод үйл ажиллагаа.

3.1 Хэлтсийн дарга нь хэлтсийн дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлуудаар хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана.

3.2 Хэлтсийн даргын тушаалын төслийг хэлтсийн дарга болон хэлтсийн даргын зөвлөлийн гишүүд төлөвлөх эрхтэй ба төлөвлөсөн албан тушаалтан тушаалын төсөлд хэлтсийн даргаар гарын үсэг зуруулж,бичиг хэргийн ажилтанд өгнө.

Тушаалын төсөлд боловсруулсан болон хянасан ажилтан нар тус тус гарын үсэг зурна.

3.3 Бичиг хэргийн ажилтан албан бланкан дээр төслийг буулгасны дараа хэлтсийн даргад танилцуулан гарын үсэг зуруулж,тамга дарсанаар бичиг хэргийн ажилтан дугаар өгч холбогдох байгууллага,албан тушаалтанд шилжүүлнэ.

3.4 Хэлтэс нь тогтоосон журмаар үйлдсэн тамга,тэмдэг,хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд МУ-ын Засгийг газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Тамга тэмдэг баталгааны тэмдэг,хэвлэмэл хуудас, хэрэглэх заавар”-ыг мөрдөж ажиллана.

3.5 Хэлтсийн тамга тэмдгийг Архив,бичиг хэргийн ажилтан түшинэ.

Бичиг хэргийн ажилтны эзгүйд хэлтсийн даргын зөвшөөрсөнөөр хэлтсийн даргын зөвлөлийн аль нэг гишүүн түшинэ.

3.6 Нийгмийн даатгалын улсын байцаагчийн тэмдэг хэвлэмэл хуудсыг эрх бүхий байцаагч нар хамгаалж, хадгална.

Дөрөв. Албан тушаалд томилох,албан тушаалаас чөлөөлөх,түр чөлөөлөх, шилжүүлэх,сэлгэн ажиллуулах,халах,

ажлын байрыг хадгалах

4.1 Хэлтсийн дарга /ерөнхий менежер / нь төрийн жинхэнэ албан хаагчийг томилохдоо Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 5.1.3-т заасан зарчмыг баримтлан “Төрийн албаны тухай” хуулийн 17.1, 17.4-т заасны дагуу томилно.

4.2 Төрийн захиргааны албан тушаалд төрийн жинхэнэ албанымэргэшлийн шалгалт өгч тэнцсэн, төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах боловсон хүчний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэнийг томилно.

4.3 Төрийн захиргааны албан тушаалд анх орсон ажилтанд туршилтын хугацааг нэг жил хүртэл хугацаагаар тогтоож болох туршилтын хугацаа дуусмагц хамт олны тодорхойлолт, гүйцэтгэсэн ажлын тайланг нь авч хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн төрийн захиргааны жинхэнэ албан хаагчаар томилох эсэхийг шийдвэрлэнэ.

4.4 Ажилчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, нэг нь нөгөөгөө нөхөж ажиллах ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан үзэж ажилчдыг хооронд нь сэлгэн ажиллуулж болно.

4.5 Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах иргэнийг судлан үзсэний үндсэн дээр хэлтсийн даргын тушаалаар томилж, чөлөөлнө.

4.6 Төрийн үйлчилгээний ажилтанд ажлын байр, гүйцэтгэх ажил үүрэг, албан тушаалын жишиг цалингийн хэмжээ зэрэг хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг танилцуулсаны үндсэн дээр хөдөлмөрийн хугацаатай ба хугацаагүй гэрээг заавал бичгээр байгуулж, гарын үсэг зурна.

Гэрээ зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Гэрээний нэг хувийг ажилтанд өгнө.

4.8 Хөдөлмөрийн гэрээний нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд уг албан хаагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрлөлт оруулж болно.

4.9 Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн гэрээнээс гадуур үр дүнгийн гэрээ байгуулж болно.

4.10 Иргэнийг төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалд томилох болон ажилд авахад дараахь баримт бичиг бүрдүүлнэ.

4.8.1 Ажилд орохыг хүссэн өргөдөл, төрийн албан хаагчийн биеийн байцаалт /маягт 1/

4.8.2 Боловсрол мэргэшлийн диплом, гэрчилгээ /үнэмлэх, сертификат/-ны хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/

4.8.3 Намтар /3 үеийн /

4.8.4 Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр

4.8.5 Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/

4.8.6 Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн тухай болон Төрийн албаны тангараг өргөсөн тухай материал /төрийн үйлчилгээний албан тушаалд томилоход хамаарахгүй /

4.8.7 Урьд ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт

4.8.8Цагдаагийн байгууллагын тодорхойлолт

4.8.9 Зураг 3 хувь /3*4/

4.9 Ажилд шинээр томилогдсон ажилтанд холбогдох хууль тогтоомж,заавар журмыг судлуулах ажлыг дотоод ажил бичиг хэрэг харицсан ажилтан хариуцах ба ажилд томилогдсон өдрөөс хойш 5 хоногийн дотор нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ нээж,хувийн хэрэг хөтөлнө.

Ажилтны хувийн хэрэг нь Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын шаардлагыг хангасан байна.

Албан тушаал бууруулах,түр чөлөөлөх,

төрийн албанаас чөлөөлөх халах

4.10 Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахдаа Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлд тус тус заасан үндэслэлээр шийдвэрлэх бөгөөд төрийн үйлчилгээний албан хаагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлд заасан тус тус заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах ба дуусгавар болно. Хэлтсийн даргын тушаалд ажлаас чөлөөлсөн болон халсан шалтгаан үндэслэлийг тодорхой тусгана.

4.11 Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа ажилтны тойрох хуудсыг бөглүүлж, санхүүгийн эцсийн тооцоо хийсний дараа түүнд ажлаас чөлөөлсөн, халагдсан тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр ба эрүүл мэндийн гэрчилгээг тус тус хүлээлгэн өгнө.

4.12 Ажилтны ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах нөхцлийг бүрдүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.3, 35.1.4, 35.1.6, 35.1.7 дугаар зүйлд заасан үндэслэл, мөн НДЕГ-ын болон хэлтсийн мөн өөрийн санаачилгаар мэргэжил дээшлүүлэх курс дамжаанд суралцаж байгаа бол ажлын байрыг хадгална.

Тав. Захиргаа,ажилтны эрх,үүрэг хориглох зүйл.

5.1 Захиргаа дараахь үүрэг хүлээж, эрх эдлэнэ.

5.1.1 Хэлтсийн эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги зорилтыг үндэслэн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг оновчтой тогтоож мөрдүүлнэ.

5.1.2 Албан хаагчийн ажлын байр, бичиг хэргийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөрөмж, техник хэрэгслэлээр хангана.

5.1.3 Хэлтсийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, найдвартай ажиллагаа, үйлчилгээг ханган ажиллана.

5.1.4 Албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадвараа дээшлүүлэх давтан сургах, сургалтанд хамрагдах боломжийг ханган ажиллана.

5.1.5 Албан хаагчдын ая тухтай ажиллах нөхцөл бололцоог хангаж, өрөө тасалгааг тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, эд зүйлээр хангана.

5.1.6 Хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмх цэгц, ажлын цагийн ашиглалтын байдалд хяналт тавина.

5.1.7 Албан хаагчдын ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэж, шагнал урамшуулал олгох асуудлыг холбогдох журмын хүрээнд шийдвэрлэнэ.

5.1.8 Нийтээр тэмдэглэх баяр ёслол болон албан хаагчдын чөлөөт цаг амралтыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх талаар тухай бүр тодорхой арга хэмжээ авч урлаг, уран сайхан, аялал, спортын болон эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг зохион байгуулна.

5.1.9 Хэлтсийн дотоод журмыг боловсронгуй болгох, түүний хэрэгжилтийг хангахтай холбогдсон шаардлагатай арга хэмжээг байнга авч хэрэгжүүлнэ.

5.2 Ажилтан дараахь үүрэг хүлээж,эрх эдэлнэ.

5.2.1 Өргөсөн тангараг болон хууль тогтоомжийн дагуу төрийн албан ажилд тавигдах зарчим, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахина.

5.2.2 Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь эргэн танилцуулж, захирах, захирагдах ёсыг чанд баримтлан ажиллана.

5.2.3 Эрхэлсэн ажилдаа идэвхи санаачлага гаргаж, албан ажлын мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглана.

5.2.4 Албан хэрэг бичиг баримтын нууцыг чандлан хадгалж, бичиг баримтыг стандартын дагуу боловсруулж, албан хэргийг архивт хугацаанд нь шилжүүлж байна.

5.2.5 Эд хөрөнгө, техник хэрэгслийг хайрлан хамгаалж, хэмнэлттэй зарцуулж, өрөө тасалгаа ажлын байраа эмх цэгцтэй, цэвэрхэн байлгах

5.2.6 Албан хаагч бүр төрийн албаны ажил үүргийн шаардлагад нийцүүлэн цэвэрхэн, ажил хэрэгч хувцаслана.

Ажлын байранд этгээд хэв маяг загвараар хувцаслахгүй ба нийгмийн даатгалын ажилтны дүрэмт хувцасыг өмсөнө.

5.2.7 Ажилтан нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас учруулсан эд хөрөнгийн хохирлыг хуулийн дагуу хариуцана.

5.2.8 Албан үүргээ гүйцэтгэхдээ хэнийг ч ялгаварлаж хандахгүй байхын ззрэгцээ хамт ажиллаж байгаа болон бусад хүмүүсийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандана.

5.2.9 Цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэлээ ахиулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаа сайжруулах, техник хэрэгслэлээр хангуулах, дотоод гадаадын сургалтанд хамрагдахтай холбогдсон санал хүсэлтийг дээд шатны удирдах албан тушаалтанд бичгээр уламжилна.

5.3 Ажилтанд дараахь үйлдэл хийхийг хориглоно.      

Үүнд:

5.3.1 Ажил төрлийн холбогдолтой мэдээллийг нуун дарагдуулах замаар удирдлагаас шийдвэр гаргахад саад учруулж, цаг алдуулах

5.3.2 Ажил үүргээ гүйцэтгэх явцад олж авсан аливаа мэдээллийг тараах, байгууллагаас явуулж буй бодлогын арга хэмжээнүүдийг албан хаагчийн хувьд гуйвуулан шүүмжлэх, тэдгээр бодлого үйл ажиллагааг өөрийн санаачилга мэтээр ярьж сурталчлах

5.3.3 Хууль болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан заавар, журмыг чанд мөрдөн ажиллахдаа хүнд суртал гаргаж, чирэгдүүлэх

5.3.4 Байгууллагын нууцын зэрэглэлтэй баримт бичиг, түүнтэй холбоотой мэдээллийг бусдад тараах, дамжуулах ажлын шугамаар олж авсан үйлчлүүлэгчдийн талаархи мэдээллийг хувийн болон бусад этгээдийн ашиг сонирхлын үүднээс ашиглах.

Энэхүү үүрэг нь ажилтан ажлаас халагдаж,чөлөөлөгдсөнөөс хойш хүчинтэй хэвээр мөрдөгдөнө.

5.3.5 Байгууллагын өмч хөрөнгө техник хэрэгсэл, эд зүйл байгууллагын албан хэрэгцээний мэдээ, материал, мэдээллийн санг албаны бус зориулалтаар ашиглах

5.3.6 Иргэн, хуулийн этгээдийн төлөөлөгчтэй харилцахдаа аашилж, зандрах, айлгаж сүрдүүлэх, дарамтлах үзэл бодлоо тулгах зэргээр бусармаг авирлах

5.3.7 Байгууллагын албан бланк, хэвлэмэл хуудас бүхий албан тоот, тушаал шийдвэр бусад эрх зүйн актыг тухайн ажил хариуцсан мэргэжилтний буруугаас хаяж, үрэгдүүлсэн, санаатай буюу санамсаргүйгээр бусдад ашиглуулсаны улмаас байгууллагын нэр хүнд, эд хөрөнгөнд ноцтой хор хохирол учруулах

Зургаа. Ажил амралтын цагийн горим

Ажил амралтын цаг, цагийн бүртгэл

6.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1-д заасны дагуу хэлтсийн албан хаагчдын 7 хоногийн ажлын нийт цагийн хэмжээ 40 цаг байна. Ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байна.

Ажлын цаг өглөө 8.00 цагт эхэлж, орой 17.00 цагт дуусна. Үдийн завсарлага 12.00 цагаас 13.00 цагийн хооронд байна.

6.2 Ажлын цагийн дундуур ажлаар гадуур явахдаа хэлтсийн даргад мэдэгдэж явсан, ирсэн цагаа дежурт бүртгүүлж байна.

6.3 Хүндэтгэн үзэх шалтгаангүй бүтэн 3 өдрийн ажил тасалсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх бөгөөд энэ нь сахилгын арга хэмжээ авах үндэслэл болно.

6.4 Ажилтнуудын ажлын цагийн ашиглалтанд хэлтсийн ерөнхий ня-бо хяналт тавьж ажиллах бөгөөд дүнг даргад мэдэгдэж байна.

Түр чөлөө

6.5 Ажлын 3 хүртэл өдрийн чөлөөг ажилтны чөлөө хүссэн өргөдлийг үндэслэн хэлтсийн дарга, хэлтсийн даргын эзгүйд орлож буй албан тушаалтан олгоно.

6.6 Ажилтан 3 өдрөөс дээш 1 сар хүртэлх, мөн 1 сараас дээш хугацааны чөлөө хүссэн өргөдлийг хэлтсийн даргаар цохуулан Ерөнхий газрын Тамгын газарт хүргүүлэх ба чөлөөний өргөдлийг судлан үзэж Ерөнхий газрын даргад танилцуулж, шийдвэрлүүлнэ.

Энэ тохиолдолд Ерөнхий газрын дарга шийдвэрлэж, тушаал гаргана.

6.7 Тэтгэмжтэй чөлөө олгох асуудлыг ажилтны өргөдлийг үндэслэн хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

6.8 Эмнэлгийн шинжилгээ хийлгэх донорын үүрэг гүйцэтгэх болон өвчтэй байгаа тохиолдолд эмчийн магадлагаагаар чөлөө олгоно. Ажилтан өвчтэй шалтгаанаар чөлөө авсан тохиолдолд урьдчилан хэлтсийн даргад заавал мэдэгдэнэ.

Тэтгэмжтэй түр чөлөө

6.9 Хүнд өвчтэй өөрийн болон хадам эцэг, эх, эхнэр, нөхөр, төрсөн ах, эгч, дүү, хүүхэд, өвөг эцэг, эмэг эхээ асрах хүнд өвчний учир өөрөө сувилуулахад 3 хүртэл сарын цалинтай чөлөө олгоно.

6.10 Ажилтанд буяны ажилд оролцох чөлөөг ажлын 5 өдрөөр тооцож, цалинтай чөлөө олгоно.

6.11 Ажилтан хуримаа хийхэд нь болон өөрсдийн нь хүүхэд хурим хийхэд зориулж ажлын 5 өдрийн цалинтай чөлөө олгоно.

Ээлжийн амралт

6.12 Хэлтсийн ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг ажилтнуудын саналыг үндэслэн боловсруулж, жил бүрийн 1 дүгээр сард хэлтсийн даргын тушаалаар батлан мөрдөж ажиллана.

6.13 Ээлжийн амралтын хоорондох хугацаа 6 сараас доошгүй байна. Ажилтнуудын ажилласан нийт хугацааг тодорхойлсны үндсэн дээр ажилтан бүрийн нэмэгдэл амралтын хугацааг жил бүр шинэчлэн тогтоож байна.

6.14 Ажилтанд жил бүрийн ээлжийн амралтыг биеэр эдлүүлнэ. Захиргааны шийдвэрээр ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны ажилтанд Төрийн албаны тухай хуулийн 31.4-т заасны дагуу мөнгөн урамшуулал олгоно.

Бусад

6.15 Ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр ажилтныг илүү цагаар ажиллуулж болно.

Долоо. Цалин хөлс шагнал урамшил,тэтгэмж,тусламж,

нөхөн олговор олгох тухай.

Цалин хөлс

7.1 Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Засгийн газрын тогтоол, шийдвэрийг үндэслэн ажилтнуудын цалинг хэлтсийн даргын тушаалаар тогтоож олгоно.

7.2 Цалинг сард нэг удаа олгох ба сар бүрийн 25-ны өдрийн дотор багтаан олгож байна.

7.3 Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг давхар гүйцэтгэсэн тохиолдолд үндсэн /албан тушаалын/ цалингаас нь тооцон 40 хувь хүртэл нэмэгдэл олгож болно.

Шагнал урамшил

7.4 Ажилтантай байгуулсан үр дүнгийн гэрээг хагас бүтэн жилээр дүгнэж, мөнгөн урамшил олгоно.

7.5 Ажилтан Төрийн албаны зөвлөлөөс баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, төрийн үйлчилгээний албан хаагчийн үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэх журмын дагуу өөрийн үйл ажиллагааны үр дүн, бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөний биелэлтийн тайланг гаргаж, хэлтсийн даргад 06 дугаар сарын 30-ны өдөр ба 12 дугаар сарын 10-ны дотор өгч ажилаа дүгнүүлнэ.

7.6 Хэлтсийн ажилтан бүрийн хагас бүтэн жилийн үйл ажиллагааны үр дүнгийн мөнгөн урамшилын хувь хэмжээг хэлтсийн даргын тушаалаар тогтоож олгоно.

7.7 Албан ажилдаа идэвхи зүтгэлтэй ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан ажилтныг дараахь хэлбэрээр шагнаж урамшуулна.

7.7.1 Онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэний нэг удаа 100 000 төгрөгийн мөнгөн шагнал олгоно.

7.7.2 Онцгой идэвхи зүтгэл, санаачилга гаргаж, бусдаас илүү үр бүтээлтэй ажиллаж, жилийн ажлын үр дүнгээр хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан ажилтныг Аймгийн Засаг даргын болон НДЕГ-ын өргөмжлөл, мөнгөн шагнал /100 000/-аар шагнана.

7.7.3 Төрийн албанд идэвхи зүтгэл, үр бүтээлтэй, олон жил ажиллаж байгаа ажилтныг ажлын үр дүн, гаргасан амжилтыг олон нийтэд мэдээлж алдаршуулах, Нийгмийн даатгалын хүндэт өргөмжлөл, Нийгмийн даатгалын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулна.

7.7.4 Ажлын үр дүн, идэвхи зүтгэл, тогтвор суурьшил, амжилт бүтээлийг үнэлж, сарын үндсэн цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож, эсвэл эд зүйл буюу үнэ бүхий зүйл дурсгаж болно.

7.7.5 Нийгмийн даатгалын салбарт олон жил идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажилласан, ажлын амжилт нь хэлтсийн ажлын үзүүлэлтэд нөлөөлсөн, бусад ажилтнуудад үлгэр дууриал болсон ажилтныг Засгийн газрын болон төрийн дээд байгууллагын шагналаар шагнуулахаар тодорхойлж уламжилна.

Буцалтгүй тусламж, тэтгэмж

7.8 Ажилтнуудыг орон сууцтай болох, орон сууцны нөхцөл сайжруулахад НДЕГ-аас батлагдсан журмын дагуу дэмжлэг үзүүлэх болзолыг хангасан ажилтнуудын материалыг хамт олны хурлаар хэлэлцүүлэн цаг алдалгүй Ерөнхий газарт уламжилж байх

7.9 Төрийн албаны тухай хуулийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид тухайн ажилтны албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг олгоно.

7.10 Хэлтсийн даргын шийдвэрээр ажлаас чөлөөлөгдөхгүйгээр сургалт, курст хамрагдсан ажилтанд суралцсан хугацаанд нь албан тушаалын цалинг олгоно. /Ажиллахын зэрэгцээ мэргэжил болон давхар мэргэжил, гадаад хэл эзэмших, эрдмийн зэрэг хамгаалах сонирхолтой ажилтнууд их дээд сургууль, коллеж, курст хувийн зардлаар суралцаж болох бөгөөд энэ тохиолдолд ажил олгогч тэдгээрийг суралцах хугацаанд цалингийн олгож, шалгалт шүүлэг өгөх боломжоор хангана./

7.11 Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эмэгтэйчүүдэд 20 000 хүртэл төгрөгийн бэлэг олгож болно.

Мөн хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан ажилтнуудын 16 хүртэлх насны хүүхдэд 10 000 хүртэл төгрөгийн бэлэг дурсгалын зүйл олгоно.

7.12 Нийгмийн даатгалын ажилтны өдөр болон бүх нийтийн амралт баяр ёслолын өдрүүд, холбогдох байгууллагын шийдвэрээр зохион байгуулагдаж байгаа уралдаан, тэмцээн, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнд зориулж, зохих зардлыг хэлтсийн даргын тушаалаар гаргана.

7.13 Ажилтнууд шинэ байранд орох, төр засгийн гавъяа шагнал авах, хурим найр хийх, шинээр хүүхэд төрөх гэх мэт баярт үйл явдал тохиолдвол 150 000 /Нэг зуун тавин мянган/ төгрөг хүртэл урамшил олгоно.

7.14 Ажилтан нь хагалгаа хийлгэх, эмчилгээ, сувилгаанд удаан хугацаагаар хамрагдахаар болсон бол 100 000 төгрөг /нэг зуун мянган/ хүртэл нэг удаагийн тусламж, түүнчлэн эх орондоо хийлгэх боломжгүйн улмаас зайлшгүй гадаад улс оронд хийлгэх шаардлагатай эмнэлгийн шинжилгээ, өвчний онош тодруулахад 200 000 төгрөг /Хоёр зуун мянган/ хүртэл буцалтгүй тусламжийг нэг удаа олгоно.

7.15 Ажилтан нас барвал 3 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх, ажилтны төрсөн болон хадам эцэг, эх, эхнэр, нөхөр хүүхэд нас барвал нэг сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний төрсөн ах, дүү, эмээ, өвөө, ач зээ нас барвал 50.0 мянган төгрөг /тавин мянган/ нийгмийн даатгалын байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмад нас барвал гэр бүлд нь 100.0 мянган төгрөг/нэг зуун мянган төгрөг/ -ийн буцалтгүй тусламжийг тус тус нэг удаа олгоно.

7.16 Иргэний эрүүл мэндийн даатгалын хуульд заасан тухайн жилийн эмчилгээний зардлаас давсан хэсэгт болон улсын клиникийн эмнэлгийн комиссын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан ажилтанд эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг нэг удаа олгоно.

7.17 Гэрт болон галалдаг байшинд амьдардаг ажилтанд түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт олгоно.

Найм. Хэлтсийн ажлыг төлөвлөх тайлагнах

8.1 Хэлтэс нь эрхэм зорилго, стратегийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй ажиллана. Хэтийн төлөвлөгөө нь хэлтсийн төсөв боловсруулах үндэслэл бөгөөд төсвийн Ерөнхийлөн захирагчтай /Аймгийн Засаг даргатай/болоод Ерөнхий менежертэй, /НДЕГ-ын дарга/ байгуулах үр дүнгийн гэрээний салшгүй хэсэг байна. Үйл ажиллагааны төлөвлөгөө нь 3 жилийн хугацаатай байна.

8.2 Хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан тухайн жилийн бүтээгдэхүүн нийлүүлэх арга хэмжээний саналыг ажилтнуудын хурлаараа хэлэлцэн баталж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах бөгөөд ажилтнууд энэ дагуу ажилаа төлөвлөн хагас, бүтэн жилээр биелэлтийг тооцож ажиллана.

8.3 Хэлтсийн жилийн эцсийн үйл ажиллагааны тайланд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, тайланг тогтоосон хугацаанд холбогдох байгууллагуудад нь хүргүүлэх ажлыг нийт ажилтнууд өөр өөрсдийн хариуцсан ажлын чиглэлээр хариуцан гүйцэтгэнэ.

8.4 МУ-ын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлийн биелэлт, НДЕГ-аас ирүүлсэн тушаал шийдвэрийн хариуг улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.

8.5 Хэлтсийн үйл ажиллагааны төсвийн төслийг боловсруулж, НДЕГ-т хүргүүлнэ.

8.6 Хэлтсийн дарга нь ажил хэргийн харилцаатай бусад байгууллагын дарга нартай чиг үүрэг, эрх хэмжээнийхээ хүрээнд харилцах буюу албан бичиг илгээнэ.

Ес. Мэдээлэл,холбооны технологийн үйл ажиллагаа.

9.1 Ажилтан ажлын байранд суурилуулсан компьютерийн техник хэрэгсэл, төрөл бүрийн программ хангамж, мэдээллийн үйлчилгээ, компьютерийн дотоод сүлжээ болон төрөл бүрийн холбоо, ашиглах эрх, эдгээртэй адилтгах мэдээлэл холбооны технологийн бусад хэрэгсэл, үйлчилгээг зориулалтын дагуу бүрэн үр ашигтай, ариг гамтай ашиглана.

9.2 Ажилтан, мэдээлэл холбооны технологийн мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлэн сайжруулах, олсон мэдлэгийг харилцан ажил, мэргэжлийн үйл ажиллагаандаа түргэн шуурхай нэвтрүүлж ажиллана.

9.3 Ажилтан нь мэдээллийн сангийн өгөгдөл болон зохиосон программ хангамжийн эх код /эх хувийг/ -ыг ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд албан ёсоор хүлээлгэн өгөх ба нууцлалыг хадгална.

9.4 Мэдээлэл холбооны технологи нэвтрүүлэн ашиглах үйл ажиллагаанд хориглох зүйл:

9.4.1 Компьютерийн сүлжээний сервер компьютер, адилтгах гол чухал тоног төхөөрөмжийн ашиглалтын журам зөрчин гэмтээн ажиллагаагүй болгох, компьютерийн сүлжээнд санаатайгаар вирус тараах, хууль бусаар хэвийн үйл ажиллагааг ноцтой алдагдуулах

9.4.2 Нийгмийн даатгалын өгөгдөл, мэдээллийн сан ба зориулалтын программ хангамжийн зэрэг электрон хуримтлал сангуудыг хатуу диск болон адилтгах бусад зөөгч /нөөцлөгч/ хэрэгслээс устгах, алдаж үрэгдүүлэх, зохих зөвшөөрөлгүй хуулбарлах, бусдад дамжуулах, нууцлал алдагдсаныг санаатайгаар нуун дарагдуулах

9.4.3 Ажилтан мэдээллийн сангийн өгөгдөл, мэдээллийн сан ба зориулалтын программ хангамжийн эх код /source/, техникийн зураг, төслийг зохих журам, технологийн дагуу бүрдүүлэхгүй байх, албан хэрэгцээний компьютер, компьютерийн сүлжээний бусад техник хэрэгсэлд дур мэдэн өөр программ оруулах, хадгалах, өгөгдлийг санаатай буруу оруулах, оруулан байршуулсан өгөгдөл, мэдээллийг дур мэдэн засах, өөрчлөх утгыг гажуудуулах

9.4.4 Компьютер техник хэрэгслийг гадны хүмүүсээр задлуулах, засуулах, эд ангийг дур мэдэн сольж, өөрчлөх ажлаас өөрчлөгдсөн тохиолдолд авч явах түүнчлэн ажлын цагаар компьютерийн тоглоомоор наадах, ёс зүйн бус аудио, видео мультимедиа үзэх ба үүндээ бусдыг уруу татах

9.4.5 Албан хэрэгцээний программ хангамжийг санаатай буюу ашиглалтын горим зөрчин устгах, өөрчлөх ажиллагааг нь алдагдуулах, түүнчлэн өгөгдлийн сан тогтмол ашиглагдах файл, холбоос зэргийн нэр, нууцлалын горим хандах замыг дур мэдэн засах өөрчлөх

9.4.6 Мэдээлэл, холбооны технологийн судалгаа шинжилгээний ажлууд болон программ хангамж, техник хангамжийн гэмтэл доголдлын шалтгааныг тодруулах үйл ажиллагаанд шаардлагатай өгөгдөл, мэдээллийг зохих журмын дагуу бүрдүүлж бэлтгэхгүй байх, санаатай худал ташаа мэдээлж, төөрөгдүүлэх

9.4.7 Ажилтан мэдээлэл холбооны технологи нэвтрүүлэн ашиглах үйл ажиллагааг боловсронгуй болгон сайжруулах, мэдээлэл холбооны технологийн мэргэжлийн ажилтны үйл ажиллагаа, тэдгээрийн удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох талаар анхаарч тодорхой санал гаргах, шийдвэрлэх арга замыг хайх, хэрэгжүүлэлтийг дэмжих зэргээр идэвхи санаачлагатай ажиллана.

9.4.8 Ажилтан даатгуулагчдын талаархи мэдээллийг бусдад тараахыг хориглоно.

Арав. Дотоод ажлын хяналт, дэг журам.

Дэг журам

10.1 Хэлтсийн ажлын байранд дараах зүйлийг хориглоно.

10.1.1 Хэлтсийн даргын зөвшөөрөлгүй ажлын байрнаас ямар нэг зүйл / эд хогшил, техник хэрэгсэл/ гадагш гаргах. Гарсан нөхцөлд дежур рапортанд бичиж байх.

10.1.2 Буу, зэвсэг, хутга, мэс тэсэрч дэлбэрэх шатамхай материал оруулах

10.1.3 Согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг нэвтрүүлэх

10.1.4 Ажлын байранд хэт чанга ярих, дуу чимээ гаргах, танхайрах, согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах

10.1.5 Шаардлагатай гэж үзсэн хүний иргэний үнэмлэх, бичиг баримтыг шалгаж үзэх

Хяналт шалгалт

10.2 Дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах, албан хэрэг хөтлөлтийн талаар тогтоосон журмыг чанд мөрдөх, ажлын эмх цэгц, соёлыг сайжруулах, илэрсэн зөрчлийг арилгах, хэлтсийн үйл ажиллагааны тасралтгүй, шуурхай байдлыг хангахдаа Ерөнхий газрын даргын 2008 оны 314 дүгээр тушаалаар баталсан “НДЕГ-ын баримт бичгийн шийдвэрлэлт, түүнд тавих дотоодын хяналтыг зохион байгуулах” журмыг мөрдөн ажиллана.

10.3 Хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд МУ-ын архивын тухай хууль, байгууллагын архивын ажлын журам, албан хэрэг хөтлөлтийн заавар баримт бичгийн стандартыг мөрдөнө.

10.4 Ажилтан албан үүргээ хэрэгжүүлэхдээ “Төрийн захиргааны албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээний дүрэм”, Нийгмийн даатгалын ажилтны ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллана.

10.5 Ажилтан албан хаагч үүргээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн нууцад хамаарах мэдээллийг чандлан хадгалах бөгөөд түүнийг бусдад тараах, олшруулах, дамжуулахдаа хэлтсийн даргын зөвшөөрлийг авна.

Арван нэг. Хөдөлмөрийн сахилга хариуцлага

11.1 Ажилтан холбогдох хууль тогтоомж, өргөсөн тангараг, энэхүү журмын 5-н 3-т заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн бол тухайн зөрчлийн шинж байдал, хор уршиг, нийгэмд учруулсан хохирлын хэмжээ анх буюу давтан үйлдсэн зэргийг харгалзан ажилтанд дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна.

Үүнд:

1.Сануулах

2. Үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах

3. Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах

11.2 Дараахь тохиолдолд ажилтныг албан тушаалаас нь захиргааны санаачилгаар чөлөөлөх үндэслэл болно.

11.2.1 Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан бусдад ашиглах боломж олгосон

11.2.2 Хариуцсан ажлын чиглэлээр мэдээ тайлан буруу гаргасан нь байгууллагын тайлан балансад сөрөгөөр нөлөөлсөн

11.2.3 Сахилгын зөрчил давтан гаргасан

11.2.4 Дотоод журмаар хориглосон үйл ажиллагаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон

11.2.5 Нийгмийн даатгалын байгууллагын ёс зүйн дүрэмийг зөрчсөн тохиолдолд

11.3 Сахилгын шийтгэлийг хэлтсийн даргын тушаалаар ногдуулах ба тушаалын нэг хувийг хувийн хэрэгт хавсаргана.

11.4 Ажилтан сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд энэхүү журамд заасан шагнал, урамшуулал олгох, аливаа сургалтанд хамрагдахгүй.

11.5 Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлсэнээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэлийг ногдуулах ба сахилгын шийтгэлийг ногдуулсанаас хойш 1 жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.

11.6 Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд зөрчлийн хүнд хөнгөнд тохируулж ногдуулна.

11.7 Албан үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

11.8 Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтооно.

Энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байх ба уг баримт бичигтэй танилцаж, нэмэлт тайлбар хийх, дахин шалгуулахыг шаардах эрхтэй.

Журамтай танилцсан:

  1. Ахлах ня-бо
  2. Хяналт шалгалтын байцаагч байцаагч
  3. Эрүүл мэндийн хяналтын байцаагч, Магадлагч эмч
  4. Эрүүл мэндийн байцаагч
  5. Бичиг хэрэг, архив, хөрөнгө, хариуцсан ажилтан
  6. Нэг цонхны үйлчилгээхариуцсан байцаагч
  7. Орлого, шимтгэлийн байцаагч
  8. Сайн дурын даатгал, тэтгэмжийн байцаагч
  9. Тэтгэврийн байцаагч
  10. Сангийн ня-бо
  11. Үйл ажиллагааны ня-бо
  12. Албан бус байцаагч
  13. Жолооч
  14. Үйлчлэгч
  15. Жижүүр

eruulmendshalgah

ajilsanjilshalgah

Youtube

Холбоо барих