Зорилго, зорилт

Эрхэм зорилго, хэтийн зорилго
чанарын бодлого, эрхэмлэх үнэ цэнэ

 

Эрхэм зорилго

Бид даатгуулагчийнхаа итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

Хэтийн зорилго

Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

Чанарын бодлого

Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэлийн хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.

Эрхэмлэх үнэ цэнэ

Бороо, цас зэрэг байгалийн үзэгдлээс шүхэр таныг халхалдаг шиг амьдрах насны урсгал дунд тань учирч болохуйц нийгмийн эрсдэлээс даатгал таныг хамгаална. Иймд бид бэлгэдлээ ШҮХЭР байхаар сонгосон юм. ШҮХЭР хэмээх үгийг бүтээгч үсэг бүхэн бидний ирээдүй хийгээд зорилго чиглэлийг тодорхойлон гэрэлтэж буй. Тиймд ШҮХЭР гэсэн үгийнхээ үсэг бүхнээр толгойлон эрхэмлэх үнэ цэнээ тодорхойлсон билээ. Үүнд:

 

 

Ш-ШИЛДЭГ, МЭРГЭШСЭН
Ү-ҮНЭНЧ, ЁС ЗҮЙТЭЙ
Х-ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТҮНШЛЭЛИЙГ ДЭМЖИГЧ
Э-ЭЕЛДЭГ, ТУСЧ
Р-ЭРЧ ХҮЧТЭЙ, БҮТЭЭЛЧ САНААЧЛАГАТАЙ