Даргын мэндчилгээ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НИЙГМИЙН
ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол улсын төрөөс иргэдийн нийгмийн даатгалын талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх хариуцлагатай үйлсийн төлөө өөрийн ажил амьдралаа зориулж ирсэн ахмад үеийнхэн болон үе үеийн ажиллагсадын нөр хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд нийгмийн хамгааллын талаархи хууль тогтоомжийн хэрэгжилт ард иргэдэд хүрч, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж ирлээ.
Нийгмийн даатгалын байгууллагыг хөгжүүлэн бэхжүүлэхэд биднийг дэмжиж, хамтран ажилладаг ажил олгогч, даатгуулагчдын хувь нэмрээр нийгмийн даатгалын сан хөмрөг арвижиж, сангаас олгодог бүх төрлийн үйлчилгээ цаг хугацаандаа эзэндээ хүрч байгаа гэдэгт бид итгэлтэй байна.
Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 76 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд даатгуулагч, ажил олгогчид та бүхнийхээ ирээдүйн эрсдэлийг хамгаалах энэхүү ажил үйлсээ хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, нээлттэй хүртээмжтэй хүргэхийг зорьж байна.
Бидний ажлын амжилт бүхэн ажил олгогч байгууллага, иргэд даатгуулагч та бүгдийн идэвхи санаачлага, оролцооны үр дүнгээс шууд хамааралтай байдаг тул бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Орон нутгийнхаа иргэд даатгуулагчдын ирээдүйн нийгмийн хамгаалал, өнөөдрийн эрсдэлийг нөхөх эрхэм хүндтэй үүргийг төрийн нэрийн өмнөөс хийж гүйцэтгэхэд мэдлэг чадвар, сэтгэлээ зориулан ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа байцаагч ажилтнууд та бүхэндээ эрүүл энх , аз жаргал , сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НИЙГМИЙН
ДААТГАЛЫН
ХЭЛТСИЙН ДАРГА Б.АЮУШЖАВ