Нээлттэй дуудлага худалдааны зар

0
207

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ
ХУДАЛДАХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГ
А ХУДАЛДААНЫ ЗАР

 

Дуудлагын худалдаа болох өдөр:

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11:00 цагт

Бүртгэл: 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10:00 цаг хүртэл явагдана

Дэнчингийн хэмжээ: Хөрөнгийн үнийн анхны дуудах үнийн дүнгийн 10 хувь байна

Иргэн дуудлагын худалдаанд оролцохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт /Маягт-1А/;
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  3. Дэнчин тушаасан баримт;
  4. Дуудлагын худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах бол нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  5. Хэрэв зөвлөхийн хамт оролцох бол зөвлөхийн иргэний үнэмлэхийн хуулбар;
  6. Дэнчинг буцаах мэдээлэл /банкны нэр, данс эзэмшигчийн нэр, дансны дугаар/.

Хуулийн этгээд дуудлагын худалдаанд оролцохдоо дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт гаргах /Маягт-1Б/;
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Дэнчин тушаасан баримт;
  4. Хуулийн этгээдийг төлөөлж дуудлагын худалдаанд оролцох этгээдэд байгууллагаас олгосон итгэмжлэл;
  5. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх болон ажлын газрын үнэмлэхийн хуулбар;
  6. Хэрэв зөвлөхийн хамт оролцох бол зөвлөхийн иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Хоёр болон түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй тохиолдолд дуудлагын худалдаанд оролцох тухай хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл;
  8. Дэнчинг буцаах мэдээлэл /банкны нэр, данс эзэмшигчийн нэр, дансны дугаар/.

Дуудлагын худалдаанд хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд ялагч болно.
Дуудлагын худалдааны ялагч ажлын 5 өдрийн дотор үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор хөрөнгийг үнийг бүрэн төлнө.
Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид дэнчингийн үнэ, багц баримт бичгийн үнэ 30,000 төгрөг (Хөрөнгийн зурагт танилцуулга, хүсэлт гаргах маягт, гэрчилгээний хуулбар, дэг г.м)-ийг тус тус доорх дансанд шилжүүлнэ.

Хүлээн авагч банк: Худалдаа хөгжлийн банк 
Хүлээн авагчийн нэр: Нийгмийн даатгалын ерөнхий газар
Дансны дугаар: 2600004747
Гүйлгээний утга: Овог нэр /Байгууллага нэр/, регистрийн дугаар

Дуудлагын худалдаа зохион байгуулах хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо Бага тойруу 13/1, Нийгмийн даатгалын ерөнхий газар

Жич: Нийгэмд үүсэх хөл хорио болон бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан дуудлага худалдаа явагдах өдөр, цагт өөрчлөлт орох бол тухайн үед зарлан мэдээлэх болно.

Холбоо барих утас:  99075058, 88003323, 99074622

 

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ОРОХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ

 

Д/Д

Хөрөнгө эзэмшигч

Талбайн хэмжээ-м.кв

Хөрөнгийн үнэ/ төгрөгөөр/

Байршил, хаяг

Ангилал

1

Нийгмийн даатгалын ерөнхий газар

 98

 95,000,000.00

Говьсүмбэр аймаг сүмбэр сум 1-р баг 51-р байрны 01 тоот /А бүсэд байрлалтай, Өгөөж худалдааны төвийн эсрэг талд 1 давхар үйлчилгээний талбайтай объект, Одоо Монгол Эм Импекс Концерн ХХК-ийн салбар эмийн сан ажиллаж буй объект

Үйлдвэр, үйлчилгээ, оффисын зориулалттай хөрөнгө

2

Нийгмийн даатгалын ерөнхий газар

     43   41,700,000.00

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг 51-р байрны 02 тоот/ А бүсэд байрлалтай, Өгөөж худалдааны төвийн эсрэг талд 1 давхар 43м.кв үйлчилгээний талбайтай объект, Одоо Монгол Эм Импекс Концерн ХХК-ийн салбар эмийн сан ажиллаж байртай залгаа объект