ДААТГУУЛАГЧ ИРГЭД, АЖИЛ ОЛГОГЧ НАРЫН АНХААРАЛД:

0
503

        Засгийн газрын 2020 оны 64-р дүгээр тогтоолоор шинэ коронавирусын халдвар тархахаас сэргийлэх, иргэдийг олноор цуглуулахгүй байх үүднээс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан тул дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд:

  1. Ажил олгогч байгууллагууд 2020 оны 02 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд төлж тайланг хугацаанд нь ЦАХИМААР болон ШУУДАН-гаар ирүүлж, цаасан тайланг 03 дугаар сарын тайлантай хамт хөл хорионы хугацаа дууссаны дараа буюу 2020 оны 04 дүгээр сарын 05-ны дотор ирүүлэхийг мэдэгдэж байна. Тайланг шуудангаар илгээж болно.
  2. Тэтгэвэр авагч иргэд банкны салбар нэгж, тооцооны төвүүдээр үйлчлүүлэхдээ олноор дараалал үүсгэхгүйгээр үйлчлүүлэх, аль болох картаар, цахимаар тэтгэврээ авах
  3. Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгож байгаа иргэд бүрдүүлэх баримт бичгээ Нийгмийн даатгалын хэлтсийн шууд утсанд хандан мэдээ мэдээллээ урьдчилан авах
  4. Нийгмийн даатгалын сайн дурын даатгуулагч заавал хэлтэс дээр ирэхгүйгээр байгуулсан гэрээний дагуу шимтгэлээ цахимаар болон банкинд тушааж хорионы хугацаа дууссан үед ирж үйлчлүүлэх боломжтой
  5. Эрүүл мэндийн даатгалын хураамжийг 2019 онд сард 3200, жилдээ 38400, 2020 онд сард 4200, жилдээ 50400 төгрөгийг харилцагч банкинд төлсөн тохиолдолд 24 цагийн дараа эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлэх эрх үүснэ. /Таны төлсөн төлбөр 24 цагийн дараа эмнэлэг, эмийн сангийн цахим мэдээллийн санд бүртгэгдсэнээр үйлчилгээ авах эрх үүсэх тул НДХэлтэс дээр ирэх шаардлагагүй болно./
  6. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа сунгуулахдаа мэргэжлийн эмчдээ холбогдох бичиг баримтаа хүлээлгэн өгч сунгуулах /Өөрийн биеэр заавал байх шаардлагагүй/
  7. Иргэд даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж болон нийгмийн даатгалын байгууллагатай холбоотой мэдээ мэдээлэл, зөвлөгөөг шуурхай өгөх зорилгоор 70543216, 70541289 дугаарын утсаар болон вэб сайтаар /ndaatgal.gs.gov.mn/ дамжуулан хүргэж байгаа тул биеэр ирэлгүй үйлчилгээ авна уу.

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС