Уралдаан зарлаж, зохион байгуулах тухай

0
79

2019 онд сайн дурын нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчилах зорилгоор “Иргэд, даатгуулагчдын нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах нөхцөлийг бүрдүүлэхэд санаачлагатай, идэвхи зүтгэл гарган ажилласан нийгмийн даатгалын байцаагч, сум, багын Засаг дарга,  хамгийн олон жил тасралтгүй нийгмийн даатгалд хамрагдсан малчин, хамгийн олон туслах малчинг сайн дурын даатгалд хамруулсан ажил олгогч малчин” шалгаруулах болзолт уралдааныг 2019 онд аймаг, сумын Нийгмийн даатгалын хэлтэс, тасгийн байцаагч, сум, багын Засаг дарга,  сайн дурын даатгалд даатгуулсан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчидийн дунд зарлаж байна.

Уралдааныг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулна.

Уралдаанд аймаг, дүүрэг, сумын Нийгмийн даатгалын хэлтэс, тасгийн байцаагч, сум, багын Засаг дарга, сайн дурын даатгалд даатгуулсан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдана.

Шалгарсан оролцогчдыг дор дурдсанаар урамшуулна.

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсүүдийн дунд сайн дурын даатгалд шинээр хамгийн олон даатгуулагчийг хамруулсан сумын байцаагч:

  • байр-1 (Сарын үндсэн цалин, Өргөмжлөл)
  • байр-2 (Сарын үндсэн цалингийн 70%, Өргөмжлөл)
  • байр-3(Сарын үндсэн цалингийн 50%, Өргөмжлөл)

Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчилах чиглэлээр хамгийн үр дүнтэй ажлуудыг зохион байгуулсан сумын Засаг дарга:

  • байр-1 (500,0 мянган төгрөг, Өргөмжлөл)
  • байр-2 (Тус бүр 400,0 мянган төгрөг, Өргөмжлөл)
  • байр-3(Тус бүр 250,0 мянган төгрөг, Өргөмжлөл)

Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчилах чиглэлээр хамгийн үр дүнтэй ажлуудыг зохион байгуулсан багийн Засаг дарга:

  • байр-1 (300,0 мянган төгрөг, Өргөмжлөл)
  • байр-2 (тус бүр 200,0 мянган төгрөг, Өргөмжлөл)
  • байр-3(тус бүр 100,0 мянган төгрөг, Өргөмжлөл)

Хамгийн олон жил тогтвортой сайн дурын даатгалд даатгуулсан малчин:

  • байр-1 (1 жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх)
  • байр-2 (хагас жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх)
  • байр-3 (1 улирлын нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх)

Хамгийн олон туслах малчныг нийгмийн даатгалд тогтмол хамруулсан ажил олгогч малчин;

  • байр-1 (1 жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх)
  • байр-2 (хагас жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх
  • байр-3 (1 улирлын нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх)

Хамгийн олон жил тасралтгүй, тогтвортой нийгмийн даатгалд хамрагдсан хувиараа хөдөлмөр эрхлэгч:

  • байр-1 (1 жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх)
  • байр-2 (хагас жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх)
  • байр-3 (1 улирлын нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх)

Уралдааны болзолд заагдсан шалгуур үзүүлэлт тус бүрээр холбогдох материалыг бэлтгэн тайлан, танилцуулгын хамт Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газарт 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор хүргүүлнэ.

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС